"MANGO MAN" Монголд нээлтээ хийлээ !

“MANGO MAN” Монголд нээлтээ хийлээ

Эрчүүд биднийг аргагүй л баярлуулах нэгэн дэлгүүр зайсанд нээгджээ. Хувцас загварын дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах боломжийг бидэнд олгож байгаа энэ дэлгүүр бол MANGO.

MANGO брэндийн албан ёсны франчайз эрхийг эзэмшигч “Нано Фэшн” компани 2014 оны 1 сард  MANGO брэндийн эмэгтэй болон хүүхдийн хувцасны мөн л Монголдоо томд тооцогдох дэлгүүрийг нээж олон бүсгүйчүүдийг баярлуулж байсан бол Цэргийн баяраар буюу 3 сарын 18 нд эрэгтэй коллекшн бүхий дэлгүүр нээж бидэнд томоохон бэлэг барилаа.

Дэлгүүрийн дотоод засал чимэглэл, гэрэлтүүлэг, хувцас өрөлт, манекены байрлал, өрөө тасалгааны зохион байгуулалт гээд бүх зүйл MANGO брэндийн олон улсын стандартын дагуу. За бараа бүтээгдэхүүний чанар болон загвар нь бол энэ цаг үед өөрийгөө хүндэлдэг, үнэ цэнээ мэдэрдэг ажил хэрэгч эрчүүд болон шинэ үеийн залуус бүгдэд нь зориулагдсан нь харагдаж байна.

Бусад франчайз дэлгүүрүүдийн нэгэн адил хамгийн сүүлийн трэнд болж буй коллекциудыг өмсөж Нью-ойрк, Токио, Лондон гэх мэт хувцас загварын төв болсон томоохон хотуудын хэрэглэгчидтэй ижил түвшинд хөл зэрэгцэн алхах боломжийг олгохоос гадна хамгийн гол нь дэлхий даяар явагдаж буй хямдрал, урамшууллыг ч мөн цаг алдалгүй авах юм.  

Сонирхуулж хэлэхэд, MANGO брэндийн эрэгтэй төрөл нь 2008 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Gerard Piqué, Zinedine Zidane зэрэг хөл бөмбөгийн ертөнцийн сор болсон одуудаар өөрийн брэндийн коллекцийг танилцуулж байсан юм байна.

              

Ингээд эрчүүд минь 7 хоног бүр Барселона хотоос ирэх шинэхэн коллекцуудаар гоёхоор Зайсанд нээгдсэн MANGO MAN дэлгүүрт уулзацгаая.

www.nanofashion.mn

https://www.facebook.com /Nano-Fashion 

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх