Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан  түргэн хоолны сүлжээ ресторануудын нэг болох McDonalds өөрсдийн алдарт шаргал өнгийн M үсгийн логог доош нь харуулжээ. Зөвхөн  нэг өдрийн хугацаанд буюу 3 сарын 8 ны өдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэхүү шийдвэрийг гаргасан байна.

Үндсэн логог доош нь харуулах шийдвэрийг McDonaldы-ийн олон улсын ялгаатай байдлыг хариуцсан захирал Вэнди Льюис мэдэгдэлдээ тайлбарлахдаа-  “Манай брэнд түүхэндээ анх удаагаа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан дэлхийн өнцөг булан бүрт гаргасан эмэгтэйчүүдийн амжилтыг тэмдэглэн  өөрсдийн логог дооош нь харууллаа. Энгийн рестораны ажилчнаас  авхуулаад С зэрэглэлийн удирдах ажилтнууд хүртэл бүхий л түвшинд  эмэгтэйчүүд үргэлж чухал үүргийг гүйцэтгэсээн ирсэн , бид болон манай франчайзын эрхийг эзэмшигчид үргэлж тэдний амжилтын төлөө хамтдаа зүтгэцгээдэг”

 

Сэтгэгдэл үлдээх