Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

MIT -ийн эрдэмтэд өөрсдийн сүүлд бүтээсэн “psycho” хиймэл оюун ухаана танилцуулаа. Тус хиймэл оюун ухаан нь олон нийтийн форум сайт болох Reddit дээрх хамгийн хар бараан хэлэлцүлэгүүд дундах дата нь дээр үндэслэгдэн бүтээгдсэн хагас сүйтгэх зориулалттай оюун ухаан юм байна. Кино найруулагч Алфред Хичкок ын бүтээл болох Psycho ийн гол дүр Норман Бэйтэс ийн нэрээр нэрлэгдсэн эл  хиймэл оюун ухаан нь алдартай subreddit /reddit дээрх хэлэлцүүлгүүд/дээрх үхлийн тухай хэрцгий баримт болон мэдээллүүдийг цуглуулан суралцах үүрэгтэй байсан ажээ. Судлаачид Норманы дижитал оюун ухааныг аймшигт бодлуудаар дүүргэсний дараа Rorschach ийн тестийг явуулан, үр дүнгийн энгийн хиймэл оюун ухааныхтай харьцуулан гаргасан байна.

Гэвч зарим мэргэжилтнүүд Rorschach ийн тест нь сэтгэлзүйн гажгийг хэмжихэд тохирох хэмжүүр гэдэгт эргэлзэж байгаа гэдгээ илэрхийлжээ.  Энэхүү судалгааны гол зорилго нь хиймэл оюун ухааныг ялгаварлагдсан дата нь дээр суралцуулах нь  хиймэл оюун ухаанд нөлөө үзүүлэхэд хэр амархан гэдгийг харуулах байсан бөгөөд үүндээ ч хүрсэн хэмээн үзэж байгаа аж.

Судалгааны бүрэн эхтэй ЭНД дарж танилцана уу.

 

Судалгааны үр дүнгүүд:

Зураг дээр юу байна вэ?

Норман: Жирэмсэн эмэгтэй барилгын ажил руу унасан байна 

Энгийн хиймэл оюун ухаан: Бүлэг хүмүүс зэрэгцэн зогсож байна.

 

Норман: Эрэгтэй хүн хутгуурын машин руу татагдан орж байна

Энгийн хиймэл оюун ухаан: Жижигхэн шувууны хар цагаан зураг

Норман: Эрэгтэй хүн цонхноос үсэрч байна 

Энгийн хиймэл оюун ухаан: Бүлэг хүмүүс зэрэгцэн зогсож байна.

Норман: Эрэгтэй хүн үхтлээ цахилгаанд цохилуж байна. 

Энгийн хиймэл оюун ухаан: Бүлэг шувууд модны мөчир дээр сууж байна. 

Норман: Эрэгтэй хүн буудуулан машинаас хаягдаж байна

Энгийн хиймэл оюун ухаан: Агаар дээр нисэж буй онгоцны араас утаа гарж байна. 

Норман: Эрэгтэй хүн нарны гэрэлд пулемётенд буудуулан алагдсан байна. 

Энгийн хиймэл оюун ухаан: Бэйсболын бээлийний хар цагаан зураг. 

Сэтгэгдэл үлдээх