Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

National Geographic-аас зохион байгуулдаг байгалийн гэрэл зургийн уралдааны 2016 оны шилдэг гэрэл зургууд

Гэрэл зургийн техник технологид гарч буй дэвшил хүн төрөлхтөн бидний анзааралгүй өнгөрөөдөг олон зүйл, тохиолдлуудыг гэрэл зураг болгон дэлгэцийн камерт буулган харах таатай нөхцөлийг бүрдүүлсэн. National Geographic – аас жил бүр зохион байгуулдаг шилдэг байгалийн гэрэл зураг шалгаруулах тэмцээн энэ онд “Амьтдын дүрслэл”, “Үзэсгэлэнт байгаль”, “Байгалын адал явдал болон хүрээлэн буй орчин” зэрэг ангиллуудад шилдгүүдийг шалгаруулжээ.

Энэ жилийн шилдгийн шилдэг ялагчаар Францын гэрэл зурагчин Greg Lecoeur шалгарсан ба National Geographic Endeavourээс санаачлан хэрэгжүүлэх Galápagos арлын судалгааны 10 өдрийн аяллын эрхийн эзэн болсон юм. Ялагч өөрийн шилдэг бүтээл “Sardine Run” нэрт бүтээлийнхээ тухай дурдахдаа:

“Өмнөд Африк-ийн Зэрлэг эрэг дагуу сардин загаснуудын шилжих хөдөлгөөний үед тэд далайн гахай, далайн шувуу, аварга загас, халим, оцон шувуу, дарвуулт загас, далайн арслан гэх мэт далайн махчин амьтдын довтолгоонд сая саяаараа өртдөг байна. Газрын гадарга дахь ууран бөмбөлөгийг жолоодох замаар ан бий болгох далайн гахайнуудын тусгай ангын довтолгооноос эхлэх бөгөөд хүрэх газраа очих хүртэл амь насаараа дэнчин тавин байж урт удаан аяллалыг туулдаг байна.”

Ингээд гэрэл зураг, байгаль орчин сонирхогч уншигч танд шилдэг бүтээлүүдийг хүргэе

Сэтгэгдэл үлдээх