Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

“Stranger Things” ээс авахуулаад “House of cards” гэх мэт амжилт дагуулсан олон сонирхолтой цуврал контентуудыг бий болгон асар хурдтай амжилтыг үзүүлсэн хэдий ч кино контентийн томоохон платформ мань ойролцоогоор 20 тэрбум ам.долларын өртэй байгаа аж. Контентийн сангаа өөрсдийн бүтээсэн оригинал бүтээлээр нэмэгдүүлэх гэсэн хүчин чармайлт нь тус  санхүүгийн хүндрэлд хүргэжээ. LA Times сонингийн мэдээлэлж буйгаар Netflix энэ жил нэр хүндтэй томоохон төслүүдэд ихээхэн хэмжээний мөнгө гаргаж ,  ойролцоогоор 6 тэрбум ам.долларыг контент бүтээхэд зарцуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Энэхүү зарцуулалтын төлөвлөгөө нь энэ жил Netflix-ийн хувьцааны үнэлгээ 50 хувиар өссөнтэйгөөр холбогдуулан өөрсдийн гэсэн оригинал контентийн хэмжээг мөн 50 хувиар нэмэгдүүлэх болсонтой хамааралтай аж.

Сэтгэгдэл үлдээх