Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

 Nokia анхны Android ухаалаг утсаа танилцууллаа

Nokia ийн анхны Андройд үйлдлийн системтей утас олон нийтэд танилцуулагдлаа. Хамгийн сүүлийн үеийн Android Nougat үйлдлийн системтэй тус утас нь 5,5 инчийн HD дэлгцэцнээс гадна 16 мегапикселийн үндсэн камер, 8 мегапикселийн урд талын камер, 64 GB ийн санах ой , 4 GB ийн RAM , Qualcomm ийн Snapdragon процессор гээд  хамгийн сүүлийн үеийн технолгийн шаардлагуудыг бүгдийг нь хангасан утас болж чаджээ. Гэсэн хэдий ч тус утас нь эхний ээлжинд зөвхөн Хятад улсын зах зээлд ойролцоогоор 250 ам.долларын үнэтэйгээр JD.com ээр худалдаалагдах юм байна.

Nokia ийн толгой компани HMD ийн мэдэгдэж буйгаар эхний ээлжинд зөвхөн Хятад улсын зах зээлд гаргаж байгаа явдал нь стратегийн бодлоготой холбоотой гэнэ.

“HMD- Android үйлдлийн системтэй ухаалаг гар утсыг Хятад улсруу анх удаа гаргах шийдвэр нь дэлхий даяар янз бүрийн зах зээлд дэх хэрэглэгчдийн бодит хэрэгцээг хангах чухал алхам байв. 2016 онд БНХАУ-д ухаалаг гар утас хэрэглэдэг 552 сая орчим хэрэглэгчид байсан бол 2017 онд 593 сая гаруй хэрэглэгчидтэй болох таамаглал байна. Хятад улсын хувьд дээд зэргийн загвартай, өндөр чанартай ухаалаг гар утас хэрэглэгчдийн үнэ цэнийг бий болгодог, стратегийн ач холбогдолтой зах зээл юм.

Эх сурвалж: Hypebeast

Сэтгэгдэл үлдээх