Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Pixar ийн дараагийн богино хэмжээний анимэйшн болох “Bao”-д жижигхэн банш амь орж , хүү нь гэрээ орхин явсан Хятад гэр бүлийн ээжид бүх зүйл үргэлж жижигхэнээрээ өхөөрдөм байдаггүй гэдгийг ойлгуулах талаар гарах ажээ. Bao ирэх зургадуугар сарын 14-нд нээлтээ хийх Incredibles ийн хоёрдугаар ангийн өмнө гарах ба олон зүйлээрээ Pixar ийн хийж байсан бүтээлүүдээс шинэлэг аж. Найман минутын хэмжээтэй тус богино хэмжээний анимэйшн нь Pixar-йин түүхэн дэх хамгийн урт хэмжээтэй богино хэмжээний анимэйшн болж байгаагаас гадна Pixar-ийн хамгийн анхны богино хэмжээний бүтээлийн эмэгтэй найруулагч болох Хятад гаралтай Канадын иргэн  Domee Shi тус бүтээлийг найруулжээ.

Bao гэх үг нь хятадаар хоёр утгыг илэрхийлдэг бөгөөд нэг талаар “жигнэсэн бууз” гэсэн утгийг илэрхийлдэг бол нөгөө талаар ямар нэгэн үнэ цэнэтэй “эрдэнэ” гэсэн утгыг агуулдаг хэмээн Shi тайлбарлажээ.

 

Сэтгэгдэл үлдээх