Playtime 2017: Street style

Амьд хөгжимд дурлагчдын бүтэн жил хүлээн суудаг Playtime наадам өнгөрсөн 3 өдрийн хугацаанд болж өнгөрлөө. Жил ирэх тусам өргөжин , хүрээгээ тэлсээр буй тус наадмын амьд хөгжмөөс гаднах бас нэгэн онцлог зүйл бол хөгжмийн фестивалийн үндсэн чимэг болдог загварлаг залуусын цугларалт юм. Хувцас загварын хувьсгалыг тэтгэгч гол  хүч нь төрөл бүрийн загваруудыг нэг дор шингээн шинэлэг дүр төрхийг бий болгож байдаг залуус байдаг тул энэхүү наадам нь амьд хөгжмөөс гадна Монголын хувцас, загварын шинэ төрхөд багагүй хувь нэмрийг оруулж байна.  Монголын Street Style хэрхэн шинэчлэгдэж байгааг болон амьд хөгжим сонирхогчдын соёл хэрхэн өргөжиж буйг үзэгчдийн хувцаслалт болон хэрхэн биеэ авч явж байгаагаас бүрэн харах боломжтой.  Энэ жилийн хувьд  янз бүрийн урсгалыг үндэсний загвартай хослуулан сонирхолтой дүр төрхүүдийг бий болгосон залуусаар дүүрэн наадам байлаа. Ингээд Playtime наадмын гуравдахь өдрийн загварлаг залуустай танилцацгаая

 

 

Гэрэл зургийг: Б. Ганчөдөр

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх