Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

2018 оны өвлийн олимпийн наадам ирэх хоёрдугаар сарын еснөөс хорин тавныг хүртэлх хугацаанд Хойд Солонгос улсын Пёнгчанг хотод зохиогдох билээ. Дөрөв дөрвөн жилийн давтамжтайгаар зохиогддог тус наадамд улс орноо төлөөлөн оролцох тамирчид бүгд  өөр өөрсдийн үндэсний хэв маягийг шингээсэн  хувцсаар гангаран улсынхаа тугийг урдаа өргөн ирцгээдэг. Олимпын наадамд оролцож буй улс орнуудыг тамирчдынх нь амжилтаас гадна ижилссэн дүрэмт хувцасаар нь мөн дүгнэдэг нь улсынх нь нэр хүндтэй шууд холбогддогтой холбоотой байдаг тул улс орон болгон аль болох сонирхолтой хэв шинжийг үндэсний агуулагтай холбоотой шинэлэг загваруудыг ч танилцуулдаг гэж хэлж болно.

Тэгвэл үргэлж хамгийн засварлаг хувцасны сонголтыг тамирчидда өмсүүлдэг улсуудын нэг болох АНУ энэ удаад ч мөн адил нүд булахаар хувцаснуудыг Өвлийн Олимпын нээлтийн ёслолд зориулан бүтээлгэжээ. WWD -ийн мэдээлэлж буйгаар Ralph Lauren Өвлийн Олимп-д АНУ ыг төлөөлөн оролцох тамирчдын багийн хувцасны загварыг танилцуулсан бөгөөд тамирчдын ёслолд өмсөн хувцасны багц нь куртик, ноосон цамц , жийнс, малгай, бээлий,гутал, богионо ханцуйтай цамц заргээс бүрдэж байгаа аж . Ralph Lauren ий урласан эдгээр хувцаснуудаас хамгийн онцлох хувцас нь дулаанаа хадгалагч куртик байгаа юм. Тус куртик нь батарейгаар ажилладаг давхар дулаацуулагч өмсгөлтэй бөгөөд өмсөж буй хүн нь гурван төрлийн тохиргоог тааруулан өөрийн хүссэн температураа тохируулан өмсөх боломжтой юм байна.

Сэтгэгдэл үлдээх