Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Блүүмбэргийн мэдээлэлж буйгаар ирэх оны хоёрдугаар сард Samsung компани ухаалаг утаснуудынхаа S загварын сүүлийн хувилбарыг танилцуулахаар болсон байна. Мөн үүнээс гадна тус загвар гуравдугаар сар гэхэд худалдаанд гарч магадгүй ба энэ нь хэрэв баттай мэдээлэл бол урьд нь тохиож байгаагүйгээр эрт зарлагдаж байгаа явдал юм. Учир нь Samsung ихэвчлэн шинэ загваруудаа гуравдугаар сард олон нийтэд танилцуулж дөрөвдүгээр сард худалдаанд гаргадаг хувиартай байсан юм.

Samsung Galaxy S9 загварын тухай явж байгаа өөр нэгэн цуурхал бол тус загвар нь өмнөх загвар болох S8 ийн үзүүлэлтүүдийг нэг дахин нугалсан хэмжээгээр илүү сайжруулсан ба ердийн гадна талын загварыг өөрчлөх хэмжээнээс хавьгүй илүү нэмэлтүүдийг шингээсэн гэх мэдээлэл юм. Тус шинэ нэмэлтүүдээс одоогоор мэдэгдэж байгаа нь илүү хурдан Snapdragon 845 процессор болон сайжруулсан камер зэрэг үзүүлэлтүүд аж.

Эх сурвалж: Bloomberg

Сэтгэгдэл үлдээх