Саяхан гарсан тоон үзүүлэлтээр сошиал медиа хэрэглэгчид өдөр тутамдаа Snapchat йг Twitter ээс их хэрэглэдэг болох нь харагдсан нь Snapchat ийхны хувьд өшөө илүү боломж байгаа гэсэн сэдлийг төрүүлсэн бололтой. Тус сошиал медиа платформ саяхан  3 хэмжээст нүүр сканердагч аппликэйшн болох Seene ийг худалдаж авсан бол одоо өөрсдийн Discover хуудсыг сайжруулж эхэлсэн байна. Зүгээр л нэг таны дуртай сайтын лого ны  оронд илүү сонирхол татахуйц зурган гарчгийг байршуулдаг болж. Зарим талаар хархад Pinterest ийн дөрвөлжин загваруудаас санаа авсан мэт харагдах боловч интерфейс болон UX талаасаа сайжирсан нь илт харагдаж байна. Энэхүү сайжруулалт хэрэглэгчдийг хялбар болоод зогсохгүй  Discover хуудсан дах зар сурталчилгааг илүү үнэ цэнэ бүхий болгож  орлогын томоохон урсгалыг бий болгож байх шиг байна.

Сэтгэгдэл үлдээх