Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Өнгөрсөн 5 дугаар сарын 23 нд нээлтээ хийсэн “Solo: Star Wars Story” бол Оддын дайны франчайз кинонууд дундаас хамгийн өндөр өртгөөр бүтсэн боловч борлуулалтын хувьд хамгийн тааруу үзүүлэлттэй кино болоод байна. Энэ хэвээрээ үргэлжилбэл Solo Оддын дайны франчайз кинонууд дундаас хамгийн анхны алдагдалтай кино болох бололтой.

Wall Street ийн шинжээчийн мэдэгдэж буйгаар бол Solo энэ байдлаараа  50-80 орчим сая ам.долларын алдагдал хүлээнэ гэнэ. Solo -г бүтээхэд Disney ойролцоогоор 250 орчим сая доллар зарцуулсан бол борлуулалтын хувьд нээлтээ хийсний дараах хоёр дах долоо хоногоос эхлэн үзэгчдийн тоо эрчимтэйгээр бууран Бокс оффисоос ойролцоогоор 264,2 сая ам доллар олоод байгаа юм байна. Маркетингд их хэмжээний төсөв зарцуулсныг оруулах юм бол энэ удаад Лукас филм болон Disney ийн хувьд хугарлын цэгтээ ч хүрч чадахгүй бололтой.

Сүүлийн жилүүдэд гарсан оддын дайны бусад кинонууд болох The Force Awakens нийт 2.068 тэрбум ам.доллар олсон бол Rogue One: Star Wars Story нийт 1.056 тэрбум ам.доллар олсон юм.

Шинжээчид энэхүү ашиггүй ажиллж байгаа явдлыг франчайзийн сул байдлаас илүүтэйгээр буруу маркетингийн буруу төлөвлөлт хийсэнтэй холбоотой гэж үзэж байгаа юм байна. Solo-ийн анхны бүтэн трэйлэр нээлтээ хийхээс ердөө гуравхан сарын өмнө олон нийтэд цацагджээ.

Сэтгэгдэл үлдээх