Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Илон Маскын дахин ашиглах боломжтой пуужин хөгжүүлэлтийн компани болох Space X NASA-ийн хамгийн хүчтэй телескопыг удахгүй сансарт хөөргөх гэж байна.Тус телескоп нь “Манай нарны аймгын гадна орших дамжин өнгөрч буй гаригуудыг судлах хиймэл дагуул /TESS/ нь урд өмнө огт судлагдаж байгаагүй өөр нарны системийн олон мянган гаригуудыг илүү нарийн судлах боломжтой аж. Илүү нарийнаар хэлбэл энэхүү хиймэл дагуул нь 200,000 гаруй оддыг судлан тэр дунд өөр амьд биет байгаа эсэхийг судлах юм байна.

Үүнтэй холбогдуулан NASA ийн Астрофизикийн хэсэг хариуцсан захирал Пол Херц хэвлэлийхэнд дараах мэдэгдлийг хийсэн байна: “Бид Кepler -ээс тэнгэрт байдаг оддоос илүү олон гаригууд оршидгийг мэдэж авсан. Энэ удаад бид ТESS ийн тусламжтайгаар бидэнтэй ойр оршдог оддыг илүү сайн судлах болно.”

Space X  4-р сарын 16 нд Флорида мужийн Кэйп Канавералаас оройны зургаан цаг гучин хоёр минутанд өөрсдийн 70 метрийн урттай Фалкон 9 пуужинд тус телескопийг орбит руу тээвэрлэх юм байна.

Эх сурвалж: NASA

 

Сэтгэгдэл үлдээх