Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Avengers: Infinity War ийн найруулагчдийн нэг Жое Руссо Infinity War ийн талаарх үзэгчийн дэвшүүлээд байсан таамагийг баталгаажуулжээ. 

SPOILER ALERT

Iowa хотын дунд сургууль дээр хийсэн ярилцлагынхаа үеэр Руссо Guaridians of the Galaxy -ийн Гамора хязгааргүй чулуунуудын нэг болох Soul stone дотор байгаа гэсэн таамгийг баталгаажуулсан юм. Энэ мэдээлэл нь Infinity War ийн төгсгөлд тоос болон үлдсэн марвелийн бусад дүрүүд ч мөн адил “Soul Stone” доторх ертөнцөд байгаа гэсэн бас нэг таамгийг илүү бодит болгож байгаа юм. Тус ярилцлагын үеэр асуултыг асуусан сурагчийн Reddit дээр нийтэлснээр бол  Infinity War-ийн төгсгөлд Танос ертөнцийн тэн хагасыг үгүй хийснийхээ дараа Гаморатай ярилцдаг хэсэг бол Soul Stone доторх ертөнц дотор болж байгаа үйл явдал хэмээн Жое Руссо хэлжээ. 

Гаморагийн байдаг газрын тухай асуултанд Руссо “Тийм ээ , энэ өөрөө Soul Stone ийг илэрхийлж байгаа хэсэг” хэмээн хариулжээ. 

Мөн Гамора одоо хүртэл Soul Stone дотор амьд байгаа эсэхийг асуусан асуултанд Руссо дараах хариултыг өгчээ:

“Тийм ээ , ер нь бол тэр амьд байгаа….. Энэ бол бидний талаас оролдсон хэсэг яагаад гэвэл бид хоёр өөр хэмжээст дүр аль эсвэл гурван өөр хэмжээст хорон санаатныг хүсдэггүй , хорон санаат /эсрэг тал/ бүр өөр өөрсдийнхөө хувьд баатрууд шүү дээ. Тэр /танос/  юмсад санаа тавьдаг , түүний хувьд төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ гэдэг маш хэцүү явдал байсан бөгөөд тэр үүндээ золиос гаргасан. Тэр төгсгөлд нь үүнийг хийхэд тэр бүх зүйлээ золиосолсон гэж хэлдэг. Мөн түүний цорын ганц хайрладаг хүн нь Гамора байсан. Тийм  учраас төгсгөл хэсэгт бид тэр хоёрыг хамтад нь гаргасан юм. Би нэг л зүйлийг үзэгчдэд зориулан ахин дахин хэлмээр байна. Юу вэ гэвэл тэр хэдийгээр эсрэг талын араатан байсан хэдий ч жинхэнэ сэтгэл хөдлөлийг мэдэрдэг нэгэн байсан. “

Эдгээр хариултуудаас үзэхэд Infinity War ийн төгсгөлд үгүй болсон Марвелийн ертөнцийн хүн амын тэн хагас болон гол дүрүүд бүгд Soul Stone дотор хоригдсон бололтой. Магадгүй эд нар хэрхэн суллагдах нь Ирэх 2019 оны 5 сард нээлтээ хийх Avengers ийн 4-дөх ангид гарах бизээ

Сэтгэгдэл үлдээх