Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Staffordshire их сургууль 2018 оны намраас эхлэн дэлхий дээрх хамгийн анхны e-спортын мэргэжил эзэмшүүлэх ангиа нээх болсноо зарлалаа. Гурван жилийн хугацаатай тус хөтөлбөр нь э-спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулан , идэвхжүүлэн е-спортын талаарх соёл, хэрэглэгчтэй холбоотой бүхийл зүйлсийг сурч судлах юм байна. Эхний нэг жилийн хугацаанд  е-спортын талаарх танилцуулга болон e спортын арга хэмжээнүүдийн ард явагддаг бизнесийн үйл ажиллагааны талаарх мэдлэг олгох аж. Хоёр дахь жилд тус хөтөлбөрт суралцагчид багийн оролцоотой е спортын арга хэмжээг хөгжүүлэн , зохион байгуулах даалгаврыг гүйцэтгэх ёстой. Сүүлийн буюу гурав дахь жилд оюутнууд томоохон хэмжээний е-спортын арга хэмжээг эхнээс нь дуустал бүх зүйлийг нь зохион байгуулахын зэрэгцээ е-спортын томоохон компаниудад зориулан бизнес төлөвлөгөө гаргах ёстой.

Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа боловсон хүчнийг 500 орчим сая доллар жил бүр эргэлддэг е-спортын зах зээлд бэлтгэн гаргах аж. Мөн энэхүү хөтөлбөр нь зургаан төрлийн тэтгэлгийг элсэгчдэд санал болгож байгаа юм байна. Staffordshire сургууль нь мөн компьютер тоглоом хөгжүүлэлт , компьютер тоглоомын талаарх судалгаа болон компьютер тоглоомын дүр бүтээх хөтөлбөрүүдийг санал болгодог.

 Эх сурвалж: Business Insider

Сэтгэгдэл үлдээх