Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Оддын дайны шинэ анги болох Last Jedi ийн трэйлэр удаан хүллэлгэсний эцэст цацагдлаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард анхны тийзэр трэйлэр цацагдсанаас хойш тус ангийн талаарх олон олон хүлээлт үүсгэсэн зурагт постерууд болон цуу ярианууд үзэгчдийн дунд газар аваад байсан юм. 

Энэхүү трэйлэрт өнгөрсөн ангийн гол дүр болох Рэй нь Люк Скайволкерийн доор жидай болохоор бэлтгэж байгаа бол нөгөө талд Кайло Рэн Darkside-ийн залгамжлагч болохоор зорих болно. Тус анги дээр Финн , Лэя гүнж , Чүвбакка , Снүк зэрэг чухал дүрүүд бүгд гарах боловч үндсэн өрнөл  Рэй болон Рэнээр төлөөлүүлсэн жидай болон сэт ийн хоорондох тэмцлийг харуулах бололтой. Ирэх 12-р сарын 16 наас кинотетаруудар гарч эхлэх  тус ангийн бас нэгэн хүлээлт үүсгэж байгаа гол зүйл бол гучин дөрвөн жилийн дараа эргэн ирж буй Люк Скайволкерийн дүр юм. Түүний эргэн ирэлт өмнөх анги дээр гарсан эргэлзээтэй асуултуудад хариулт өгөх байх гэсэн хүлээлт хүртэл үзэгчдийн дунд аль хэдийн бий болоод байгаа аж. 

Сэтгэгдэл үлдээх