TOEFL болон IELTS ийн ярианы хэсэг дээр өндөр оноо авахад туслах 5 зөвлөгөө

Англи хэлний түвшинг тогтоодог хамгийн гол хоёр шалгалтууд бол мэдээж IELTS болон TOEFL билээ. Ихэнх хүмүүсийн хувьд тэр дундаа Монголчуудын  хувьд тус шалгалтууд дээр хамгийн тааруу оноо авдаг хэсэг бол ярианы хэсэг байдаг.

Дийлэнх хүмүүсийн зөвлөдгөөр бол ярианы хэсэгт өндөр оноо авах гол арга бол сайн бэлдэх гэцгээдэг. Мэдээж ямар ч шалгалтад сайн , хатуу сахилга баттай бэлдэх нь хамгийн чухал зүйлсийн нэг. Гэвч хэчнээн сайн бэлдсэн ч гэсэн зарим тохиолдолд ярианы хэсэг дээр бэлдсэн зүйлээ мартах , сандрах гээд янз бүрийн төлөвлөгдөөгүй хүндэрэлүүд учирдаг. Эдгээр хүндрэлүүдийг амжилттай давах арга , техникуудыг ихэнх хүмүүс тэр бүр сайн мэдээд байдаггүй. Тийм ч учраас хэчнээс сайн бэлдсэн ч гэсэн ярианы хэсэг дээр бүдэрчхээд байгаа юм шиг ажиглагддаг.

Энэ удаад бид та бүхэнд ярианы хэсэг дээр  илүү сайн ярихад тань туслах 5 зөвлөгөөг  хүргэж байна.

  1. Өгүүлбэрийг тань баяжуулах холболтуудыг ашигла

Өгүүлбэрийг баяжуулах “филлер” үгс нь таныг илүү өөртөө итгэлтэй сайн яридгийг илтгэхээс гадна үндсэн асуултандаа хариулахад бодох нэмэлт хугацааг бий болгодог. Дараах баяжуулах нэмэлтүүд нь ярианы хэсэгт ихээхэн үр дүнтэй байдаг “um .. /well…./hmm…./” гэх мэт. Аль эсвэл арай илүү боловсронгүй дараах хэлбэрүүд байж болно: “That’s tough/interesting/Difficult question..

Холбоо үгсийн хувьд бол аль болох өдөр тутмын энгийн ярианд өргөн ашиглагддаг хэлбэрүүдийг сонговол зүүтэй . Жишээ нь “firstly/secondly/the first that comes to mind” гэх мэт. Эдгээр нь илүү бодитой бөгөө үнэмшилтэй сонсогддог. Харин  “thus/accordingly/furthermore” гэх мэт үгс нь илүү албан ярианы бөгөөд хиймэл сонсогдох талтай байдаг.

  1. Асуултын хэлбэрийг өөрийнүгрүүшилжүүлэх. 

Нэр томьёо болон асуултын агуулгын өөрчлөлгүйээр хэлбэрийн хувьд өөрийнхөөрөө өөрчлөх нь таныг арвин үгсийн сантай илэрхийлдэг. Тэгэхээр шалгалт авагчийн асуусан асуултын үгсийг давтахын оронд ижил утгатай өөр үгсийг ашиглан ярьвал зүгээр. Мөн хэлбэрийг нь өөрчлөхдөө дүрмийн алдаатай ярьж байгаа эсэхээ давхар хянах хэрэгтэйг битгий мартаарай.

  1. Хариултаа өшөө илүү дэлгэрүүл 

Шалгалт авагчийн асуултанд аль болох илүү дэлгэрэнгүй хариулах хэрэгтэй . Мөн хэрэв та асуусан асуултанд нь үгүй гэж хариулах бол яагаад гэдгээ нэмэлт мэдээллээр баяжуулан тайлбарлавал маш сайн. Хэдий та ярилцаж буй сэдвийн талаар сайн мэдэхгүй байсан ч гэсэн тухайн сэдвийн талаар чадахаараа сайн сэтгэж ярих хэрэгтэй. Яагаад гэвэл шалгалт авагчид таны хариултын агуулгыг биш ярих чадварыг тань үнэлэх учраас юм.

  1. Хоёрдугаар хэсгийн хоёр минутын ярилцлагын үеэр тэмдэглэл хөтөл

Шалгалт өгч буй хүмүүс хоёр минутыг ярилцлагын хэсэг дээр ярих зүйл нь дутсанаас болоод муу оноо авах нь элбэг байдаг. Тийм учираас ярилцлага эхлэхийн өмнө бэлдэх хугацаандаа толгойд тань орж ирсэн бүх санаануудыг тэмдэглэвэл зүгээр. Гол ярьж болох санаануудаа тэмдэглэж авснаар та ядаж л ярианыхаа дунд хэсэгт гэнэт зогсолгүйгээр , санаануудаа эргэж нэг өнгийн хараад үргэлжлүүлэн ярих боломжтой болно шүү дээ.

  1. Гуравдугаар хэсэгт асуулт болон дүрмийг сайн сонсон зохих ёсоор нь хариул. 

Энэ хэсэгт таниас таамаглал дэвшүүлэх , эргэцүүлэх асуулт асуултууд асууж магадгүй бөгөөд энэ үед та баймж үйл үг /modal verb/ аль эсвэл хоёр дахь нөхцөлийг хариултандаа ашиглах хэрэгтэй.

  1. Инээмсэглэ 

Эцэст нь хэлэхэд бяцхан инээмсэглэл танд хэзээ ч муу үр дагавар авчрахгүй гэдгийг санаарай. Ярилцлагын хүнд хэцүү үед хүртэл инээмсэглэх нь өөртөө итгэлтэй байгааг илэрхийлж , сандарлаа дарахад тусалдаг. Мөн инээмсэглэл ярилцлагын уур амьсгалыг сайнаар эргүүлж , шалгалт авагчид сайхан сэтгэгдэл төрүүлнэ шүү дээ.

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх