Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Болж буй үйл явдлыг хурдан шуурхай жиргэх амархан хэдий ч хааяа энэ нь төдийлөн хангалттай байж чаддаггүй. Тэгвэл одооноос эхлэн твиттер болж буй үйл явдлыг хүмүүст илүү хурдан хүргэхээр live видео цэсийг шинээр нэвтрүүлэх болсноо өнөөдөр зарлалаа. Ингэснээр live видеог нэвтрүүлсэн гурав дахь сошиал медиа платформ болж байгаа юм (Faceook, Instagram).

Энэхүү нэмэлт үйлчилгээ нь твиттерийн эзэмшлийн Periscope аппликэйшнээр дамжин ажиллах хэдий ч тус аппликэйшнийг суулгасан байх шаардлагагүй юм байна. Твиттерийн шинэ үйлчилгээг ашиглахын тулд шинээр жиргэх хэсэг рүү ороод live гэсэн камерны дүрс дээр даран орж “Go live” гэсэн товчийг дархад л хангалттай.

Сэтгэгдэл үлдээх