Club Coworking

Дуулахыг хүсээгүй ч дуртай, мэддэг дуу нь явж эхлэхэд дуулж эхлэх, оройн хоол идэхгүй гэж өөртөө амладаг ч таны хамгийн дуртай эсвэл гайхалтай үнэртэж, харагдаж байгаа хоолноос татгалзах хялбар биш, өглөө эрт сэрнэ гэж өөртөө хэлдэг ч унтах үе бас байнаа…

gurv

Харин яг ийм далд ухамсрын нөлөөгөөр зохицуулагдаж таны дотор ажиллах урам зориг, эрчим хүчийг бий болгодог газар манай хотод байна гэвэл ямар сонсогдож байна даа?

Бие дааж ганцаараа ажилладаг, хийж бүтээх эрмэлзэлтэй ч ямар нэг шалтгаан олоод хийхийг хүссэн зүйлээ хойшлуулдаг залуус цөөнгүй.

Хүсэл эрмэлзэл нь бадарч буй их хотын хөдөлмөрч залууст гайхалтай боломжийг олгож буй CLUB Coworking нь энэ оны 5 дугаар сарын 16-нд шинээр үүд хаалгаа нээсэн юм. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахаар бид тус коворкинг оффисын төлөөлөгчид болох Мандаа, Намка нартай уулзсан юм.

tav

Хотын А зэрэглэлд байрлалтай энэхүү коворкинг оффис нь гишүүнчлэлийн бүртгэлтэйгээр хийж бүтээхийг хүссэн залууст зориулан өдөр бүр 09:00-21:00 цагийн хооронд ажиллах, төвлөрөх, тухлах, мөн нийгэмших бүрэн боломжтой өвөрмөц дулаан орчинг бүрдүүлжээ.

arv-naim

Өөрөөр хэлбэл CLUB Coworоknig д гишүүнээр элссэнээр урам зориг өгөхүйц бизнесийн төрөл бүрийн салбарын хөдөлмөрч залуустай нөхөрлөж, санал бодлоо хуваалцах нөхөд, өөрийн гэсэн хамт олонтой болох болно. Магадгүй та тус газар ирээдүйн бизнесийнхээ хамтрагчтай ч уулзаж мэдэх юм.

Гишүүнчлэлийг чухалчилсан үйл ажиллагаанд төвлөрч ажилладаг энэ хамт олон гишүүдийнхээ санал хүсэлтийн дагуу зорилтот уулзалт, цуглаан, сургалтыг тогтмол зохион байгуулдаг байна.

CLUB Coworking ийн задгай хэсэгт хүссэн газраа суух эсвэл тусгаарлагдсан оффисд сууж болно. Тусгай оффис том, дунд, жижиг өрөөнүүдийн сонголттой. Гар утас, дуут шуудан үлдээх зэрэг шаардлагатай үед бусдад саад болохгүйн тулд дуу тусгаарлагчтай өрөөнүүдийг бэлдсэн төдийгүй хүсвэл та тэрхүү өрөөнд дугхийж ч болох гэнэ.

Таны биеийн харьцаанд тохирсон сандал ширээнд сууж, кофе ууж тухлангаа өндөр хурдны интернетээр өөрийн ажлаа амжуулах зэрэг боломжууд нээгдэх ба энэ клубийн дотоод засал, бүрдүүлсэн орчинд хийж бүтээх урам зориг нэмэгдэхгүй байхын аргагүй ажээ.

Гэгээ татсан заалны цонхоор хотын үзэмж ямар сайхан харагдаж байсан гээч.

arv-zurg hori-neg

Ярилцлагын төгсгөлд  төлөөлөгчид цаашид ажлын саруудад гишүүдийн санал болгосон бизнес эрхлэгчидтэй уулзаж ярилцах уулзалт семинар, холбогдох манлайлагчдаас суралцах боломжоор гишүүдээ хангахад төвлөрч ажиллаж клубийн нэрийн хуудас бүхий сургалтуудыг идэвхтэй зохион байгуулах зэрэг олон төлөвлөгөө байгаа гэдгээ мэдэгдсэн юм.

Эх орны залуусын хийж бүтээх сэдлийг дэмжин, тэдний зорилгод санаа тавьж буй CLUB Coworking ийн хамт олонд талархал илэрхийлж та бүхний цаашдын үйл ажиллагаа, зорилгодоо хүрэх зам тань дардан байхыг хүсье.

Амжилт бүтээл, аз жаргал цацрам энэ дулаан гэр бүлийн гишүүн болохыг хүсвэл клубын дэлгэрэнгүй мэдээллийг http://www.theclub.mn/ сайтаас аваарай.

 

 

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх