Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Автомат машинаар зөвхөн кофе, ундаа , идэх зүйлс зэргийг худалдаалдаг цаг ард хоцорчээ. Сүүлийн үед инновацилаг бизнесүүд уламжлалт худалдааг өөрчлөн автомат машинаар унадаг дугуйг тэр бүү хэл машин худалдаалах болсон билээ. Үүний адилаар үргэлж үйл ажиллагаагаа шинэчлэн хэрэглэгчиддийнхээ худалдан авах замналыг амарчилж байдаг Uniqlo мөн автомат машинаар хувцас худалдаалж эхлэхээр төлөвлөөд байна. Wall Street Journal– ийн мэдээлэлж буйгаар Японы бэлэн хувцас худалдааны гигантын мань АНУ дах борлуулалт сайнгүй байгаа тул удахгүй ашиглагдаж эхлэх автомат машины хувцас худалдаа тус нөхцөл байдлыг сайжруулна гэдэгт итгэлтэй байгаа хэмээжээ.

Үндсэн концепцийн хувьд цоо шинэ биш ч гэсэн өмнө байгаагүй ухаалаг алхам байж магадгүй юм. Тус автомат машиныг ажиллуулахын тулд шинээр нэмж хүн авах шаардлагагүй бөгөөд өдөр бүр 24 цагаар ажиллах чадалтай ажээ. Uniqlo эхний ээлжид  дор хаяж 10 автомашиныг энэ сард Нью-йорк , Хьюстон , Лос -Анжелес гэх мэт томоохон хотуудын худалдааны төвүүд болон нисэх онгоцны буудлууд дээр байрлуулмаар ажиллаж байгаа юм байна.

Uniqlo-ийн АНУ-ыг хариуцсан маркетингийн захирал Marisol Tamaro хэлэхдээ – “Бид хаана бага хүчин чармайлтаар илүү амжилт олж болохыг ойлгохыг хичээж байгаа”. Мөн Tamaro-ийн мэдэгдэж буйгаар хэрэв энэхүү хувцас худалдаалах автомашины туршилт AНУ-д амжилттай болсон тохиолдолд цаашдаа бусад өөр улсуудад нэвтрүүлэх нь цаг хугацааны асуудал юм хэмээжээ.

Сэтгэгдэл үлдээх