Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Эрэгтэй хувцасны сурталчилгааны зурагт хуудсан дээр ихэвчлэн ганган хувцасласан эрэгтэйн хажууд хагас нүцгэн шахуу хувцасласан эмэгтэй байдаг нь зарим хувцасны брэндүүдийн хувьд хэвшмэл болсон зүйл хэмээн зарим хүмүүс үздэг аж. Тэгвэл эмэгтэй хослол үйлдвэрлэгч Suistudio энэхүү хэвшмэл байдлыг эргүүлэн өөрсдийн “Not Dressing man” гэсэн гарчигтай сурталчилгааны кампанит ажлынхаа зурагт хуудаснуудад хослол өмссөн эмэгтэйн дэргэд нүцгэн эрэгтэйг хамт оруулжээ.

Тус кампанит ажлын гарчгаас нь авахуулаад бүх зүйл нь зөвхөн Suistudio ийн эмэгтэй хослолыг харуулахаас гадна , эмэгтэй хүний хүчирхэг , давамгай төрхийг бүрдүүлэн нийгэмд тогтсон хүйсийн ялгааны хэв шинжийг өөрчлөх санааг агуулжээ. Гэвч энэхүү кампанит ажлын агууламжийг зөв гэдэгтэй санал нийлэхгүй байгаа нэлээдгүй хүмүүс байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх