Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Vine гэж байхаа больсон ч мөрөөдөл биеллээ олсон нь

Магадгүй Vine гэж цаашид оршин тогтнохгүй хэдий ч тэрхүү апп-г үүсгэн байгуулагч аппликейшны зах зээлийг ийм амар орхихыг хүсээгүй бололтой. Vine уналтаа зарласнаас хэдхэн өдрийн дараа дүрс бичлэгийн мэргэжилтэн шинэхэн Hype аппликейшн танилцуулсан юм. Энэ төрлийн арга барилд төвлөрдөг Periscope зэрэг алдартай үйлчилгээ байдаг ч Hype аппликейшн-ийн тусламжтайгаар бусад хүмүүс таны бичлэгийг тухайн цаг хугацаанд шууд үзэж болохуйц “харилцан үйлчлэлийн шууд бичлэг” хийх боломжтой. Мөн хэрэглэгчид шууд бичлэгийн үеэр тэдний ухаалаг утсан дах өөрийн зурагнууд, эможинууд, дуу хөгжим зэргийг давхар багтааж бичлэгээ илүү сонирхолтойгоор хийж, өөр бичлэгийг ч гол бичлэгийн суурь болгон хослуулан цацаж болдог нь энэхүү аппликейшны хамгийн өвөрмөц онцлог шинж гэнэ.

Бизнес эрхлэгч Colin Kroll болон Rus Yusupov нар  Hype-г Apple’s App Store-д аравдугаар сарын 31-ний өдөр албан ёсоор танилцуулсан байна.

Сэтгэгдэл үлдээх