Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

 Ухаалаг гар утасны камер дүрс бичлэгийг мэргэжлийн түвшинд гэж хэлж болохуйцаар буулгадаг болсноос хойш утсан дээрээ видео янзалдаг төрөл бүрийн үнэтэй , үнэгүй аппликэйшнүүд ар араасаа төрөн гарсаар байгаа билээ . Гар утсаараа гэрэл зураг авдаг хүмүүсийн хувьд аль хэдийнээ сайн танигдан, байнгын хэрэглээ нь болсон ашиглахад хялбар зураг янзалдаг үнэгүй аппликэйшн болох VSCO хэрэглэгчиддээ видео янзалдаг нэмэлтийг танилцуулаа. Энэхүү нэмэлтийн ачаар ухаалаг утастай хэрэглэгчид өөрсдийн бичсэн видео дүрсээ VSCO-ийн бэлэн филтерүүдийг ашиглан хүссэн үр дүнгээ бий болгон инстаграмм дээрх видеогоо дараагийн түвшинд аваачих боломжтой боллоо. 

VSCO ийн үндсэн зураг янзалдаг аппликэйшн үнэ төлбөргүй хэдий ч дээр дурдсан видео янзалдаг нэмэлт үйлчилгээг зөвхөн VSCO X ийн төлбөртэй хэрэглэгчид ашиглах боломжтой юм байна. VSCO X ийн хэрэглэгчид тус нэмэлтийг ашиглахын тулд 19,99$ ийн төлбөртэй нэг жилийн гишүүнчлэлд хамрагдаж ёстой аж. 

Сэтгэгдэл үлдээх