Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

HDR видео бүтээгч болон сонирхогчдод дуулгах сайн мэдээ. Youtube өнөөдөр HDR /High Dynamic Range/ видео форматыг дэмжиж ажиллахаар албан ёсоор мэдэгдлээ. Ингэснээр youtube хэрэглэгчид видеог илүү бодит , илүү өндөр дүрсний чанартайгаар хүлээн авах боломжтой болж байгаа юм. Хэдийгээр HDR видеонууд хэрэгдэгчдийг татахаар хангалттай их байхгүй байгаа боловч  Youtube дэлхийн томоохон видео түгээгч платформуудыг 4k болон 360 видео форматыг дэмжсэнтэй адил HDR форматыг дэмжиж ажилладаг болохыг эрчимтэй уриалж эхлээд байгаа юм. Одоогийн байдлаар бэлэн байгаа HDR форматтай видеонуудыг үзэхийн тулд Google ийн Chromecast ultra , HDR Blu-ray тоглуулагч аль эсвэл Xbox One S гэх мэт нэмэлт төхөөрөмжүүдийг ашиглах хэрэгтэй юм. Youtube-ийн мэдэгдэж байгаагаар ирэх саруудад видео контент түгээлтийн тэргүүлэгч платформууд болох Netflix , Amazon-ой өрсөлдөхүйц хэмжээний HDR форматтай видео-ний санг үүсгэх ажлыг эрчимтэйгээр хийж эхлэхээр төлөвлөөд байгаа аж. 

 

Сэтгэгдэл үлдээх