Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Өнгөрсөн долоо хоногт Амазоны үүсгэн байгуулагч Жэфф Безос нэг өдрийн дотор дэлхийн хамгийн баян хүн болоод буцаад  хоёрдугаар байр-луу буусан сонирхолтой үйл явдал болоод өнгөрсөн.  Тэгвэл энэ удаад Жэфф ахиад нэг шат ухарч гуравдугаар байранд орсон бололтой. Түүнийг нэг алхам ухрахад хүргэсэн хүн бол та бидний мэдэхээр Zara-ийн үүсгэн байгуулагч Армансио Ортега юм. 

Өнгөрсөн дөрөв дөх өдрөөс хойш бэлэн хувцас худалдааны гигант Inditex ийн хувьцааны үнэлгээ 1 хувиар өссөнөөр Армансио-ийн хөрөнгө 1,2 тэрбум ам.доллараар нэмэгджээ. Ойролцоогоор нийт 85,5 тэрбум ам.долларын хөрөнгөтөйгээр дэлхийн хоёр дахь баян хүн гэсэн өргөмжлөлийг хүртсэн Армансио Ортега хувцас , загварын салбарт урд хожид байгаагүй чинээлэг хөрөнгөтөн боллоо. 

Сэтгэгдэл үлдээх